ТҮҮХЭН ЗАМНАЛ
БНМАУ-ын сайд нарын зөвлөл 1973 оны 07 сарын 10-ны өдрийн 105 дугаар тогтоол, ЭМЯ-ны сайдын мөн оны 149 дүгээр тушаалаар Эрдэнэт овооны хүн эмнэлгийн салбар байгуулагдаж тулгын чулуугаа тавьж Булган аймгийн Эрдэнэт хорооны их эмчийн салбар байгуулагдан эрхлэгчээр нь Д.Цэнд-Аюуш, Б.Дуламсүрэн, Асрагч Ж.Тогоо нар эрүүл мэндийн байгууллагын суурийг тавьж вагончикт эмчийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Эрдэнэт хот 1976 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс Булган аймгаас өрх тусгаарлснаар Эрүүл мэндийн байгууллагын түүхийн хугацааг тооцдог.
Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажлыг хийж байсан хүмүүсээс дурьдвал Дамдинсүрэнгийн Цэнд-Аюуш, Балдангийн Даш, Цулдаганы Буукуу, Тавхайн Сайнжаргал, Чулуунбатын Жигжидсүрэн, Дашийн Лхагва, Дамжингийн Пүрэвжав, Лхан-Аажавын Цэнд, Лхагвадоржийн Уранчимэг, Дашзэвэгийн Нансалмаа нар юм.
Эрдэнэт хорооны хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр Д.Цэнд-Аюуш, 1973-1975 онд ажиллаж байсан тэр үед их эмч Д.Оюунчимэг, бага эмчээр Г.Баасан, Ч.Марина, Ж.Лхамсүрэн, лаборант Ч.Цэндсүрэн, Б.Жагай, тогооч Ж.Лхамноржин нар ажиллаж байв.
1974 оны 04 дүгээр сард Б.Дуламсүрэн сувилагчаар, 1973 оны 6 сард Ж.Тогоо асрагчаар, 1974 оны 8 сард Ч.Марина эх баригч бага эмчээр ажилд орсон. Эмнэлэг 1974 онд Геологчидын тосгоны вагончикт 4 ортой дотрын тасаг нээн ажиллуулж, анхны төрөлтийн түүхийг Ч.Маринад нээж хөтөлжээ. Ч.Марина амаржаад хүүхдийнхээ өлгийг бэлэгшээн дурсгал болгон үлдээж байсан гэнэ.
1974 оны намар нэг гэр барьж халдвартын тасгийг байгуулж эмчээр нь Д.Цэнд-Аюуш, сувилагч Б.Дуламсүрэн, Б.Даваахүү, Цэндээхүү, асрагч Ж.Банзрагч, Аюуш нар ажиллаж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын эхлэлийг тавьжээ. Булган аймгаас 1975 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс Б.Даш Эрдэнэт хорооны сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон, Бага эмчээр Ж.Цэрмаа, ерөнхий сувилагч Г.Должинсүрэн, лаборант Ч.Цэндсүрэн хүүхдийн эмч Д.Оюунчимэг, дотрын эмч Ш.Алтанхүү, Л.Чулуунцэцэг, эмэгтэйчүүдийн их эмч И.Галина, эх баригч Н.Эрдэнэцэцэг, Ц.Лхамсүрэн, И.Дулмаа нар хамтран ажиллаж байжээ.
1975 оны хавар АЦХСтанц байгуулагдан Я.Дугаржавыг 4 дүгээр сарын 1-нээс даргаар томилжээ. 1973-1976 оны түүхэн хугацаа буюу Эрүүл мэндийн салбарын эхлэлийн үе байлаа. Эрүүл мэндийн байгууллага 1976 он хүртэл хүн эмнэлгийн салбар, сум дундын эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг болон хөгжиж хүн амд хүргэх эмнэлгийн тусламж өргөжсөөр 1977 онд Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулагдсан.
1977 онд Эрүүлийг хамгаалах яамны томилолтоор Эрдэнэт хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар Анагаах ухааны доктор Т.Сайнжаргал томилогдон ажиллажээ. 1975 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс Тосгонд 2 монгол гэрт хүүхэд саатуулах газар байгуулсныг өргөтгөн хороолол, IV бичил хороололд ашиглалтанд оруулж 3 эмийн сан шинээр ажиллаж эхэлсэн.
Эрүүлийг хамгаалах хэлтэс Тосгоноос одоогийн IV микрийн 5 дугаар байранд байрлаж байсан. Т.Сайнжаргал даргатай, Эрүүлийг хамгаалах мэргэжилтэн Г.Цэвэгдорж, Г.Пунсалдулам, боловсон хүчин А.Гүндэгмаа, бичээч Мянганжаргал, санхүү аж ахуйн орлогч Гэлэгбалдир нарын хүмүүстэй гар нийлэн ажиллаж байжээ.