НИЙЦЭЛ ӨЭМТ
Facebook хаяг: Нийцэл ӨЭМТ
Орхон аймгийн “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төв нь 2001 онд байгуулагдсан ба Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг, Булаг, Найрамдал, Чандмань, Цагаанчулуут 27-53 багийн 12506 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус ӨЭМТ нь дарга, эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сувилагч, эх баригч, лаборант, нягтлан, нярав, жолооч, үйлчлэгч зэрэг нийт 24 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Эмнэлгийн тусламж үйчилгээ
Оношилгоо:
- Түргэвчилсэн оношилгуур /ХДХВ/ДОХ, тэмбүү, элэгний В,С вирус, сахар, хавдарын маркер, Хеликобактер/
- Эсийн шинжилгээ
- Биохими
- ШЕШ
- Хэт авиан оношилгоо
- Зүрхний цахилгаан бичлэг
- Ургийн монитор
Амбулатори:
- Амбулаторийн үзлэг
- Дархлаажуулалт /товлолын болон нэмэлт, сайн дурын дархлаажуулалт/
- Эрт илрүүлэг /артерын даралт, чихрийн шижин, хөхний хавдар, умайн хүзүүн хавдар/
- Хяналт /жирэмсний хяналт, нярайн хяналт, 0-5 насны хүүхдийн хяналт, ХБИ хяналт, өвчний учир хяналт/
- Өдрийн эмчилгээ
Гэрийн эргэлт, дуудлага:
- Нярай, төрсөн эхчүүд
- Ахмад настан
- 4,5-р бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрийн эргэлт
- Яаралтай дуудлага
Сэргээн засах:
- УВЧ шарлага
- Аппарат /массаж, искра, солюкс, цахилгаан зүү/
- Хаш чулуун ор
- Тосон эмчилгээ
- Хүчилтөрөгчийн коктайл Хэсгийн бариа
- Бумба, чулуун жин
- Дасгал хөдөлгөөн: биеийн тэнцвэр сайжруулах, үений далайц сайжруулах, булчингийн хүч сайжруулах, эмчилгээний дасгал, биеийн тэсвэрлэх чадварыг сайжруулах дасгал
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:
Тандалт судалгаа:
- Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, дадлын судалгаа
- Архи, тамхины хэрэглээний судалгаа
- Эрсдэлт зан үйлийн судалгаа
- Сэтгэцийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ
Холбоо барих:
- Утасны дугаар: 77354334
- Цахим хаяг: Нийцэл ӨЭМТ
- Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг, 1-р гудамж

