БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Аймгийн Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрэм, бүтэц, үйл ажиллагааны чиглэл батлах тухай” 415 дугаар тушаал, Орхон аймгийн Засаг даргын 2019 оны “Аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/413 дугаар захирамжийг үндэслэн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны Б/19 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн газрын дүрэм, бүтэц, үйл ажиллагааны чиглэл 36 орон тоотойгоор батлагдсан.

Одоогоор төрийн захиргааны 12 албан хаагч, төрийн үйлчилгээний 21 албан хаагчтай ажиллаж байна. Үйл ажиллагааны чиглэл нь Удирдлага төлөвлөлтийн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний, Нийгмийн эрүүл мэндийн төв, Хяналт шинжилгээ үнэлгээ мэдээллийн хэлтэс гэсэн 3 хэлтэс, 1 төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.