АНХНЫ ОЧ

Facebook хаяг: Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв

Орхон аймгийн “Анхны оч” өрхийн эрүүл мэндийн төв нь 1989 онд үүсгэн байгуулагдсан анхны өрхийн эмнэлэг бөгөөд Баян-Өндөр сумын Зэст, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст багийн айл өрх, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь:  

Анхны оч өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
  • Их эмч- 12
  • Сувилагч – 14
  • Нягтлан бодогч , жолооч, үйлчлэгч, бусад ажилтан
  • Нийт 29 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хийж байгаа шинжилгээ:

  • В вирус илрүүлэх шинжилгээ
  • С вирус илрүүлэх шинжилгээ
  • Сахарын шинжилгээ
  • Хелико бактерын шинжилгээ
  • Цусны серологийн шинжилгээ /ХДХВ, Тэмбүүгийн түргэвчилсэн сорил/
  • Биохимийн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • ЭХО
  • ЭКГ
  • Өөх тос, холестерин үзэх шинжилгээ
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ /РАР сорил/
  • Жирэмсэн эсэхийг тодорхойлох
  • Цэрний шинжилгээ
  • Томуугийн шинжилгээ
  • Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээ

Хийж байгаа эмчилгээ, үйлчилгээний нэр төрөл:

  1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ:
  • Хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ
  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ
  • Эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ
  • Ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээ
  • Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээ
  • Халдварт өвчний үеийн тусламж, үйлчилгээ
  • Яаралтай, онцгой байдлын үеийн тусламж, үйлчилгээ /эрэмбэлэн ангилалт хийх, яаралтай тусламж, осол гэмтэл, гамшиг/
  • Сувилахуйн тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн тусламж, үйлчилгээ
  • Уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээ
  • Цахилгаан эмчилгээ
  • Хөдөлгөөн эмчилгээ
  • Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ
  • Оношилгоо, лабораторийн үйлчилгээ

2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ:

  • Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн байдалд судалгаа хийх
  • Хүн амд ЭМБ олгох, мэдээлэл сурталчилгаа хийх
  • Архи, тамхи, мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хор, хөнөөлөөс сэргийлэх
  • Дасгал, хөдөлгөөн, чийрэгжүүлэлт
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

3. Бусад тусламж үйлчилгээ:

  • Хөтөчийн тусламж, үйлчилгээ
  • Хөнгөлөлттэй эмийн жор бичилт
  • Дархлаажуулалт
  • ЭМД-ын 4багцын тусламж, үйлчилгээ
  • Коронавируст халдварын хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх
  • ХЧА-тай иргэдийг ЭХМК-н хурлаар авч орж ХЧА-н хувь тогтоолгож, сунгуулах

4. Бусад үйлчилгээ:

  • Удирдлага, зохион байгуулалт
  • Санхүү төлөвлөлт
  • Статистик, дүн бүртгэл, мэдээлэл
  • Аж ахуй, хангамж
  • Угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл
  • Хог хаягдал

Бидэнтэй холбогдох:

Өрхийн эмнэлгийн утас: 70358975

Ковид гэрийн эмчилгээний талаар: 99352130

PCR шинжилгээний талаар: 99306353

Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-25-р байрны ард өөрийн байранд