МЭНДЦЭЦЭН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Орхон аймгийн Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төв нь 2001 оны 1 сарын 2-нд үүсгэн байгуулагдсанаас хойш Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг, 2А хороолол, Уурхайчин баг, Согоот багийн айл өрх, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь:

Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
  • Их эмч- 8
  • Сувилагч -8
  • Тарианы сувилагч- 1
  • Эх баригч бага эмч- 1
  • Нийгмийн эрүүл мэндийн ажилтан- 1
  • Вакцинатор сувилагч -1
  • Нягтлан бодогч -1
  • Нярав- 1
  • Жолооч-2
  • нийт 27 эмч, эмнэлгийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Эмчилгээ, үйлчилгээ:

  • Шинжилгээ: ӨЭМТ-д биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээ, Зүрхний бичлэг, Эхо, тестын шинжилгээ Үүнд: Сахар, Хеликобактер, В, С вирус, ДОХ, тэмбүү, хавдар илрүүлэх
  • Сэргээн засах эмчилгээ: /УВЧ, искра, соллюкс, улаан туяа,  утлага, хаш чулуун ор массаж, дасгал хөдөлгөөн: биеийн  тэнцвэр сайжруулах, үений далайц сайжруулах, булчингийн хүч сайжруулах, эмчилгээний дасгал, биеийн тэсвэрлэх  чадварыг сайжруулах дасгал/.
  • Өдрөөр  амбулаториор эмчилгээг эмч бичсэн тохиолдолд  ажлын 7 цагт багтаан үйлчлүүлэгчийн картан дээрхи эмчийн бичлэгийг үндэслэн иргэд өөрсдөө  тариагаа авчирч  хийлгэх үйлчилгээ.
  • Эмчийн үзлэг, хяналт. / Артерын даралт ихсэх өвчин, Хепатит В, С, хавдар, чихрийн шижин, зүрх судасны архаг өвчин, бөөрний өвчин, уушигны өвчин, хоол боловсруулах замын өвчин, булчирхайн өвчин, эмэгтэйчүүдийн эмгэг/
  • Жирэмсний хяналт: Эхчүүдийг графикт хугацаанд 6 удаа хянаж, үзлэг шинжилгээнд хамруулна. Та 12 долоо хоног ба 3 сар болохоос өмнө өрхийн эмчийн хяналтанд ирж үзүүлэх ёстой.
  • Жирэмсэний хугацаанд зөвөлгөө, заавар, жирэмсэн, төрөхтэй холбоотой сургалт хийх зэргээр эхийг төрөхөд бэлтгэнэ.
  • Өвчний учир эм уух шаардлагатай болон, батлагдсан өвчний учир эмчийн бичсэн эмийг Эрүүл Мэндийн Даатгалаар хөнгөлөлттэй жагсаалтанд батлагдсан  тохиолдолд хурууны хээ уншуулан өөрийн биеэр ирж эм бичих үйлчилгээ.
  • Дархлаажуулалт: Товлолын болон нэмэлт, сайн дурын дархлаажуулалтыг  хийнэ.
  • КОВИД-19 эсрэг дархлаажуулалтыг ажлын өдөр 8-17 цаг хүртэл, цайны цаг 12-13 цаг хийж байна. Үйлчлүүлэгч иргэн хүсвэл  ажлын цагаар гэрт нь очиж хийж өгнө.
  • Хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ, гэрийн эмчилгээг үзүүлнэ.
  • 0-5 насны хүүхдийн хяналт, 0-1 сартай 7 хоногт 1 удаа 1-2 сартай 14 хоногт 1 удаа, 3-12 сартай сард 1 удаа, 1-3 настай жилд 2 удаа, 4-5 настай жилд 1 удаа.

Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ:

Артерын даралт илрүүлэх үзлэг

Чихрийн шижин илрүүлэх үзлэг /асуумж,  11 –ээс их оноотой бол захын судсанд сахар үзэх/

Хөхний хавдар илрүүлэх үзлэг

ПАП умайн хүзүүнээс эсийн шинжилгээ  авах.

Эрүүл мэндийн даатгалаар авч болох үйлчилгээ:

  • Өдрийн эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ
  • Гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Оношилгоо, шинжилгээ

ЭМД-д сүүлийн 6 жил бүрэн хамрагдсан иргэн үнэ төлбөргүй дээрхи 4 үйлчилгээг авах эрхтэй.

Ковидын тусламж үйлчилгээ:

  • Ковидын хөнгөн өвчлөлийг гэрээр эмчилж байна.
  • PCR шинжилгээг ажлын өдөрт,  өдөр бүр 9-11 цагт авч байна.
  • Тестын шинжилгээг 9-12 цагт ажлын өдөр,  өдөр бүр авч байна. /насанд хүрэгчид болон сайн дураар өгч байгаа иргэд төлбөртэй 20.000 төгрөг/

Бидэнтэй холбогдох:

Ковид гэрийн эмчилгээний асуудлаар: 95052347, 95052348, 95052349

PCR шинжилгээний асуудлаар: 95052342

Вакцины асуудлаар: 95052341

Фэйсбүүк хаяг: Mendtsetsen uemt,

Facebook Page: МЭНДЦЭЦЭН ӨЭМТ

Утасны дугаар: 7035-7274

Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, Уурхайчдын гудамж