АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

АЛСЫН ХАРАА

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэхэд оновчтой, үр дүнтэй тогтолцоог бий болгосон, Бүс нутгийн хэмжээнд манлайлагч байгууллага болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбарын бодлого чиглэж, хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсрол, амьдралын чанарыг дээшлүүлэн эрүүл амьдарлын хэв маягийг төлөвшүүлж, дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛ
Хүнлэг, хариуцлагатай үйлчилгээ
Чадварлаг, мэргэшсэн хамт олон
Шинэ технологи, шилдэг шийдэл
Цогц бодлого, хамтын ажиллагаа

УРИА
Эрүүл иргэн- Ирээдүйн баялаг

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгоно.
  • Иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн төрөл, оршин суугаа газар, нас, хүйс, боловсрол, бэлгийн чиг хандлага, үндэс угсаа, хэл, соёл, амьдралын түвшний ялгаа зэргээс үл хамааран хэнийг ч орхигдуулахгүй байх нэгдсэн зарчимд тулгуурлан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх
  • Үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн, тэдний эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах
  • Нотолгоонд суурилсан, орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх
  • Чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх.
  • Санхүүжилтийг үйл ажиллагаатай нь уялдуулан оновчтой хуваарилах
  • Төр хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангасан байх

Олон улсын чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх бодлого, зохицуулалтаар хангана. 

  1. Чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001:2015 стандартад  нийцүүлж, эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх
  2. Эрүүл мэндийн газрын хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор, сууршилтай ажиллуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэх  
  3. Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг ахиулах
  4. Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, нэн шаардлагатай вакциныг хүн бүрд хүртээмжтэй болгож, зонхилон тохиолдох халдварт өвчний тархалтыг бууруулна.
Мэдээлэл авах мэргэжилтэн:
Б.Уртнасан /Бодлого төлөвлөлт, хууль эрх зүй, тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн/Холбоо барих утас: 7035-4533, 7035-0659
Имэйл хаяг: info@or.mohs.gov.mn
Имэйл хаяг: emg.orhon@gmail.com