
ЭМГ-аас дархлаажуулалтын дэмжлэгт хяналт, сургалт хийлээ.
Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж, нярайн тасгийн дархлаажуулалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийлээ. Хяналтын дүнг үндэслэн дараах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудад хяналтын дүнг танилцуулан, цаашид авах арга хэмжээний зөвлөмж өгч ажиллалаа.
2. Дархлаажуулалтын нэгжүүдэд ажиллаж буй вакцинатор сувилагч нарт давтан сургалт зохион байгууллаа.
3. Цаашид 1 сарын 23-30-ний өдөр эмч, эмнэлгийн ажилчдын дунд мэдлэг сэргээх, чадавхжуулах 7 хоногийн аян өрнүүлж ажиллахаар төлөвлөөд байна.

