Орхон аймагт урьдчилан сэргийлэх үзлэг 30% тай явагдаж байна.
Улсын хэмжээнд 840 836 хүн хамрагдсанаас 382 721 буюу 45.5 хувь нь эрэгтэйчүүд, 458 115 буюу 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 415 259 буюу 49.4 хувь нь Улаанбаатар хотод, 425 577 буюу 50.6 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 552 016 буюу 65.7 хувь нь 0-17 насны хүүхэд, 288 820 буюу 34.3 хувь нь 18-аас дээш насныхан байна.
Орхон аймаг 106145 хүн хамруулахаас 31838 хамрагдаж үзлэг 30%-тай байна. Үүнээс хүүхдийн үзлэгт 24744 хүүхэд хамрагдаж хамруулахаар төлөвлөсөн хүүхдийн 66,1%, насанд хүрэгсдийн үзлэгт 7094 иргэн хамрагдаж төлөвлөсөн хүн амын 10,3% үзлэгт хамрагдсан байна. Үзлэгээр зөвлөгөө өгсөн-24854, анхан шатны ЭМБ-ын хяналтад шилжүүлсэн-2783, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг рүү шилжүүлсэн-6278 байна. Хүүхдийн үзлэгээр амны хөндийн өвчлөл, насанд хүрэгсдийн үзлэгээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл тэргүүлж аймгийн хэмжээнд үзлэгээр 15 хавдрыг /Улаан хоолой, ходоодны хавдрын 1,2-р шат/ илрүүлж эмчлэн эрүүлжүүлж байна.