Орхон аймгийн Оюутан сурагчдын анхааралд!

Орхон аймгийн Оюутан сурагчдын анхааралд!

Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 18-30 насны их дээд сургууль, коллежийн оюутан сурагчдыг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоонд бүрэн хамруулах заалтыг тусгасан.

Энэ ажлын хүрээнд оюутан сурагчид Эрүүл мэндийг дэмжих төв, Эрдэнэт Медикал, Баян-Өндөр Мед нэгдсэн эмнэлэгт үзлэгт хамрагдах боломжтой.

Жич:

2019 оноос хойш ЭМДаатгал тасралтгүй төлсөн байх.

2022 оны 05 сараас хойш үзлэгт орсон бол давтан эрх 2025 оны 01 сараас үүснэ.

2022 онд 17 насанд үзлэгт орсон бол 18 насанд үзлэгт орох шаардлагагүй өмнө нь орсон үзлэгийн хуудас 2024 оныг дуустал хүчинтэй.