“Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах бэлэн байдлыг хангах нь” сургалт
“Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах бэлэн байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, Эрүүл мэндийн газар хамтран 11 сарын 13, 14-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, дархлаажуулалтын сувилагч, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, менежер, сургуулийн эмч зэрэг 64 хүн хамрагдлаа.
Улсын Их Хурлаар 2023 оны 10 сарын 27-ны өдөр дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд оруулсныг Засгийн газрын 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд 1 тунгаар дархлаажуулахаар баталсан.
Үүний хүрээнд 2024 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтыг хийхээр бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Манай аймгийн хувьд 11 настай 2500 орчим хүүхэд тус дархлаажуулалтад хамрагдана.