Шинэ сувилагчийг дадлагажуулах сургалтын төгсөлтийн арга хэмжээ боллоо.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Жайка олон улсын байгууллага хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” -н хүрээнд хэрэгжүүлсэн “Шинэ сувилагчийг дадлагажуулах сургалт”-ын төгсөлтийн арга хэмжээ амжилттай боллоо.
Тус арга хэмжээнд: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа
Жайка олон улсын байгууллагын төслийн Сувилахуйн мэргэжилтэн Ямамото Ёоко, Төслийн ажилтан Биндэрьяа
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөц хөгжлийн албаны дарга Б.Отгончимэг
Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд болон сувилахуйн албадын дарга, ахлах сувилагч нар хүрэлцэн ирж төгсөлтийн арга хэмжээнд үг хэлж, талархал илэрхийллээ.
“ШИНЭ СУВИЛАГЧИЙГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТад нийт 13 сувилагч хамрагдаж гэрчилгээгээ гардан авсан юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Анхны оч, Нийцэл ӨЭМТ, Баян-Өндөрмед нэгдсэн эмнэлэг, Эрдэнэдент шүдний эмнэлэг, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн хамт олонд талархал илэрхийлье.