Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан манай аймагт ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албаны хүмүүсийн хамтаар 11 сарын 23-нд манай аймагт ажиллалаа. Сайдын бүрэлдэхүүнд Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Б.Ганзориг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир болон Эрүүл мэндийн яамны хэлтэс албад, харьяа байгууллагын дарга нар өргөн бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Манай аймагт ажиллаж буй зорилго нь сайдын тушаалаар томилогдсон төвлөрлийг сааруулах “Үндэсний баг”-ийн үйл ажиллагаатай танилцах, дэмжлэг үзүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй бэрхшээлийг газар дээр нь шийдэх, зарим асуудлыг бодлого үйл ажиллагаандаа тусгах, мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн “Хавдрын төв” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллах хугацаандаа шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг газар дээр нь шийдвэрлэхээс гадна үений дурангийн мэс заслыг хийлээ. Мөн Энхжихмандариваа өрхийн мэндийн төвд ажиллалаа.
Т.Мөнхсайхан сайд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төсвийг газар дээр нь шийдвэрлэж ажилласан билээ. Үүний нэгэн том хөрөнгө оруулалт болох Жаргалант сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламж үзүүлэх зориулалттай бүрэн тоноглогдсон Land78 автомашиныг хүлээлгэн өгсөн юм.