Бичил биетний тэсвэржилт гэж юу вэ?

Жил бүрийн 11-р сард “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-г дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “МЭДЛЭГ ОЛГОЁ, НӨЛӨӨЛЬЕ, ЯГ ОДОО” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл, түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэнд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ.