ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН НҮДНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ.

🩺Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг 22 сургуулийн 71 бүлгийн 2576 хүүхдэд хийхээр төлөвлөгдөөд байгаа билээ.👨‍⚕️🧑‍⚕️

Өнөөдөр буюу 2025.04.15-ны өдрөөс Ирээдүйн одод сургуулиас нүдний эрт илрүүлэг үзлэг хийгдэж эхлээд байна. Нүдний эрт илрүүлэг үзлэгийг мэргэжлийн нүдний эмчийн сургалтад хамрагдсан сургуулийн эмч, нийгмийн ажилтан багш нар хамтран хийж байгаа юм.🦷👀