ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН ШҮДНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ.
Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг 22 сургуулийн 71 бүлгийн 2576 хүүхдэд хийхээр төлөвлөгдөөд байгаа билээ.
Өнөөдөр буюу 2025.04.15-ны өдрөөс 18-р сургуулиас шүдний эрт илрүүлэг үзлэг хийгдэж эхлээд байна. Шүдний эрт илрүүлэг үзлэгийг мэргэжлийн шүдний эмч нар сургууль дээр очиж хийж байгаа юм.



