“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа

👉Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэй, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар сургуультай хамтран сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний бага хурлыг “Сувилагч аа сонсъё” уриан дор зохион байгуулж нийт 9 эрүүл мэндийн байгууллагын 65 судлаачийн 15 илтгэлийг хэлэлцүүллээ.👨‍⚕️🧑‍⚕️

1️⃣-р байранд: “Тархины харвалтын эрт үеийн эмчилгээ сувилгаа, хөдөлгөөн засал уламжлалт бариа болон зүү эмчилгээний үр дүнг судлах нь” сэдвээр БОЭТ-ийн Б.Анхцэцэг, И.Сайнхишигт, П.Ганзориг, Р.Рэнцэнханд, М.Ундрахсайхан💯👩‍⚕️

2️⃣-р байранд: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын АТЦ ТЗММГ-ын ажилтнуудын дунд тамхидалтыг бууруулах ТАМХИНААС ТАТГАЛЗЪЯ хөтөлбөрийн үр дүн” сэдвээр Эрдэнэт сувиллын цогцолборын Г.Дариймаа, Г.Нарангэрэл, Б.Хишигжаргал💯👩‍⚕️

3️⃣-р байранд: “Эрэгтэйчүүдийн бодисын солилцооны өөрчлөлтийг судлах нь” сэдвээр Эрдэнэт медикал ТӨТМЭ-ийн А.Булганчимэг💯👩‍⚕️

Тусгай байранд:

📌“Улаанбурхан, гахайнхавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэгдээгүй болон хоцорсон хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа” сэдвээр Үйлсбадрах ӨЭМТ-ийн А.Оюунцэцэг, С.Мягмарсүрэн, П.Болорсайхан, Б.Түмэннаст, М.Болорцэцэг, Э.Чимэдцогзол, Ц.Жавзанпагма💯👩‍⚕️

📌“Сургуулийн бага насны хүүхдийн илүүдэл жинд идэвхтэй хөдөлгөөн ба дэлгэцийн хэрэглээ нөлөөлөх нь” сэдвээр БОЭТ-ийн сэдвээр Ц.Сэлмаа, Г.Сайнзаяа, А.Асемгүль, Т.Баярмаа, А.Осоржанмаа, Д.Цогзолмаа, Б.Номин нар тус тус шалгарлаа.👏👏👏

🎊Судлаач сувилагч нартаа цаашдын судалгаа, шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье🎊