“ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЪЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЪЯ” аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Эрдэнэт Медикал төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулъя” сэдэвт чанарын нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 27 эрүүл мэндийн байгууллагын 58 чанар, сувилахуй, халдварын хяналт сэргийлэлтийн багийн гишүүд хамрагдаж туршлага солилцсон. Мөн
Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний MNS7014:2023 стандартын хэрэгжилт
Эрдэнэт Медикал төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн чанарын хяналт
Кибер аюулгүй байдлыг хангах нь зэрэг сургалтыг орж санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.






