ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ӨНӨӨДӨР ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА.

👨‍⚕️👩‍⚕️Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр Булган аймагт болж өндөрлөсөн ба тус анхдугаар хуралдаанаар Эрдэнэт ТӨҮГ-ын харьяа, Эрдэнэт медикал төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг ЭМЯ-ны харьяа ХСҮТ-ийн салбар хойд бүсийн хавдрын тусламж үйлчилгээг хариуцах төв эмнэлэг болгох саналыг гаргасан билээ.✅✅✅

👉 Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон эрүүл мэндийн яамны холбогдох удирдлагууд Орхон аймагт хүрэлцэн ирж Эрдэнэт медикал төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

👉Уулзалтаар Эрдэнэт медикал эмнэлгийн хувьд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон бөгөөд эмч эмнэлгийн мэргэжилтэн албан хаагчдын нийгмийн асуудал, цалин, урамшууллын хэмжээнд өөрчлөлт гаргалгүйгээр дэмжиж ажиллана гэдгээ эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.

👉ХСҮТ-ийн салбар хойд бүсийн хавдрын тусламж үйлчилгээг хариуцах төв эмнэлэг байгуулснаар улаанбаатар хот руу чиглэх иргэдийн төвлөрөл буурч, хавдрын тусламж үйлчилгээг хүлээгдэл үүсгэхгүйгээр түргэн шуурхай чанартай үзүүлэх боломжтой болж байгаа юм💯💯💯