“МИНИЙ МЭРГЭЖИЛ МИНИЙ БАХАРХАЛ” ур чадварын тэмцээн зохион байгуулагдлаа.

📌Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, БАЯН ӨНДӨР СУМЫН ИТХ, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/, Орхон аймаг дахь UNITEL ХХК-ын салбартай хамтран Монгол улсын зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор, чиглүүлэгч багш Бямбаагийн Батбаяр агсны нэрэмжит амилуулах тусламжийн “Миний мэргэжил миний бахархал” ур чадварын тэмцээн 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.👩‍⚕️👨‍⚕️

👉Орхон аймгийн Эрүүл мэндийн бүх шатлалын байгууллагуудын эмнэлэг хүртэлх, эмнэлэг доторх амь тэнссэн үеийн амилуулах суурь, лавшруулсан тусламж үзүүлэх бэлэн байдал, өвчтөн тээвэрлэх, мэдээллийн урсгал, уялдаа холбоог хангаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн онол болон гардан үйлдэл, багийн хамтын ажиллагаа, багаж тоног төхөөрөмж ашиглах ур чадварыг нэмэгдүүлэх замаар яаралтай тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 3 багийн 33 ажилтан албан хаагчид оролцон ур чадвараараа өрсөлдлөө. ✅Тэмцээний шүүгчээр:

– Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн Зөвлөх эмч, УНТЭ-ын ЯТТ-ын эрхлэгч, АУ-ы доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч С.Алтансүх

– УНТЭ-ын ЯТТ-н их эмч, АУ-ын магистр Б.Тамир

– УНТЭ-ын ЯТТ-н их эмч АУ-ын магистрант М.Тэгшбаяр нар ажиллаж, шүүгчдийн дүнгээр

🏆ТЭРГҮҮН БАЙРАНД “AVENGERS” баг шалгарч шагналаа гардан авлаа.