
“Хоол боловсруулах замын дурангийн оношилгоо, эмчилгээний онол-практикийн сургалт”
Сургалтад Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн нийт 31 эмч, сувилагч хамрагдаж байгаа бөгөөд дараах сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөж байна. Үүнд:
Бүдүүн гэдэсний ургацгийн оношилгоо, эмчилгээ
Ходоод, улаан хоолойн эрт үеийн хавдрын оношлогоо
Хоол боловсруулах замын цус алдалт, дурангийн тусламж үйлчилгээ
Дурангийн ариутгал, халдваргүйтгэл
Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ дурангийн чанарт нөлөөлөх нь
Аймаг бүрийн дурангийн оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал (Хөвсгөл, Дархан-Уул, Булган аймгууд)
Сургалтын хүрээнд мөн ходоодны салст хуулах мэс заслын үзүүлэх сургалт болон гардан дадлагажуулалт зохион байгуулагдаж, эмч мэргэжилтнүүд туршлага солилцон ажиллаж байна.
