“АМЬДРАЛЫН АЛТАН 1000 ХОНОГ”сургалт зохион байгуулагдлаа

“АМЬДРАЛЫН АЛТАН 1000 ХОНОГ”сургалт зохион байгуулагдлаа

“Эрүүл эхээс – Эрүүл хүүхэд” уриатай сургалтад 8 ӨЭМТ-ийн 120 гаруй жирэмсэн эх болон тэдний гэр бүлийнхэн хамрагдаж, эхийн хэвлийд ураг бүрэлдэх үеэс эхлэн 1000 хоногийн хугацаанд хүүхдийн хөгжлийг хянах, өсөлтийг дэмжих, эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгааллын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа.

Сургалтыг “Be happy” клиникийн хүүхэд, харшлын их эмч Ц.Энхтуяа, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн эмэгтэйчүүдийн их эмч Г.Баянжаргал, БОЭТ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн их эмч Б.Номин нар удирдан явуулав.

Амьдралын алтан 1000 хоног яагаад чухал вэ?

“Эрүүл ээжээс – Эрүүл хүүхэд” жирэмсэн эхийн эрүүл мэнд, анхаарах асуудлууд

Жирэмсэн эх болон 2 нас хүртэлх хүүхдийн хооллолтын байдал

Хөхөөр хооллолтыг дэмжих аргууд сэдвээр мэдээлэл өгч ажиллалаа.