
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ…
Сум, өрхийн эрүүл мэндийн төвд 53 их эмч ажиллаж, 4 их эмч бусад үйл ажиллагаанд дайчлагдан /дархлаажуулалт, иргэдийн оролцоо өдөрлөг/ 47 их эмч гэрийн эргэлт, амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэв. 11-р сарын 27-оос 12-р сарын 3-ний хооронд сум, өрхийн эрүүл мэндийн төв 3496 хүнд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлсэн ба цахимаар тандалт хийсэн – 627 (17.9%), утсаар – 1450 (41.5%), гэрээр – 1419 (40.6%) тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
БОЭТ-ийн хүүхдийн хүлээн авахаар үзүүлж зөвлөгөө авсан, хэвтсэн 310 хүүхдийг утсаар тандсан. Гэрийн эргэлтээр тусламж үйлчилгээ үзүүлсэн хүмүүст 28 хүртэлх хоногтой нярай – 64 (2%), 28 хоногтойгоос 1 настай хүүхэд – 596 (17%), 1-5 насны хүүхэд – 749 (21%), ахмад настан – 642 (18%), хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 223 (6%), бусад тусламж үйлчилгээ – 1124 (32%)-ийг эзэлж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 99 хүүхэд утлага аппарат, 62 хүүхэд доргионт массаж, 52 хүүхэд зөгийн балтай татлага хийлгэжээ.
