НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм.

Өвчлөлийн нөхцөл байдал: Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгддэг.

  • Хамгийн сүүлд 2025 оны 08 дугаар сард Энэтхэг Улсын Керала мужид 4 хүн өвчилж, 2 хүн нас барсан талаар мэдээлсэн байна.

Үйл явдалд суурилсан тандалтын мэдээлэл: Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 5 тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа ба Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан 3 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна. Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/photo?fbid=1225972749625596&set=a.223215139901367