Медвик диализийн төв

Орхон аймагт 2009 онд 2 аппарат, нэг эмчлүүлэгчтэйгээр гемодиализийн эмчилгээг эхлүүлж байсан бол 2026 онд төв болон үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

“Медвик диализийн төв” -ийн үйл ажиллагааг “Их шүүдэргэнэ импорт” ХХК цаашид хариуцаж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Гемодилиз эмчилгээний 5 өрөө, хэвлийн диализийн нэг өрөөтэй, техник тоног төхөөрөмжийн тухайд европын стандартын шаардлага хангасан 2025 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн 13 аппаратыг суурилуулжээ.