Вакцины нэмэлт тунг яагаад хийдэг вэ?

Вакцины нэмэлт тунг яагаад хийдэг вэ?

  • Та “анх вакцин хийлгэсэн байхад дахиж яагаад?” гэж бодож байсан уу? Тэгвэл энгийнээр тайлбарлая.
  • Дархлаа цаг хугацааны явцад сулардаг
  • Анхны вакцины дараах хамгаалалт хэдэн сар, жил өнгөрөхөд буурч болдог.
  • Нэмэлт тун дархлааг дахин идэвхжүүлдэг
  • Дархлааны “санах ой”-г сэргээж, халдвар орж ирвэл хурдан, хүчтэй хариу өгөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Хүндэрлээс хамгаална
  • Зөвхөн өвдөхөөс сэргийлэх биш, хүнд хэлбэр, хүндрэл, нас баралтаас хамгаална.
  • Бусдыгаа ч хамгаална
  • Олон хүн нэмэлт тунгаа хийлгэвэл халдварын тархалт багасч, нярай болон дархлаа султай хүмүүсийг давхар хамгаална.