
Улаанбурханы халдвараас сэргийлье
Улсын хэмжээнд улаанбурханы 14162 тохиолдол, 13 нас баралт бүргэгдээд байна. 2026 он гарсаар халдварын тархалт нэмэгдэж, өнгөрсөн 7 хоногт 96 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан нь вакцинтай халдварт өвчин тул дархлаажуулалтад хамрагдсанаар өвчлөхгүй байх, өвдсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
- 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы дархлаажуулалтад хамруулах
- Товлолын дагуу 9 болон 2 настай хүүхдээ дархлаажуулалтад заавал хамруулах, хоцорсон бол нөхөн хамруулах
- 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, гэрт нь дархлаажуулалтын нас хүрээгүй буюу 9 сараас доош дүүтэй бол заавал хамрагдаж, бага насны дүүгээ халдвараас хамгаалаарай.

