Бүх нийтийн амралтын өдрүүдэд

Цагаан сарын баярын өдрүүдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ.

Бүх нийтийн амралтын өдрүүдэд ЭМС-ын 2026 оны “Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах тухай ”01 албан даалгавар, ЭМГ-ын даргын А/17 дугаар тушаалын дагуу Бүсийн Оношилгоо, эмчилгээний төв, Жаргалант сумын ЭМТ 24 цагаар, өрхийн эрүүл мэндийн төвүүд 2-р сарын 17, 19-22-ний өдрүүдэд богиносгосон цагаар, 2-р сарын 20-оос хувийн хэвшлийн ортой болон үүдэн клиник, шүдний эмнэлгүүд хэсэгчилсэн байдлаар ажиллаж тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган ажиллаа.