
2026 оны 02-р сарын 23-ны байдлаар хүүхдийн тасагт
Хүүхдийн тасагт 48 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас АЗЦХХ-ийн шалтгаант – 44 (91.6%) хүүхэд, эрчимт эмчилгээнд 3 хүүхэд байгаагаас АЗЦХХ шалтгаант 2 хүүхэд байна.
Тасагт ТТӨ-р хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийг насаар:
- 1 хүртэлх насны 31 (64.5%),
- 2-4 нас 7 (14.5%),
- 6 дээш нас 6 (12.5%) хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийг оношоор:
- Хатгаa – 42,
- Тонзиллит – 2,
- бусад – 4
Дундаж ор хоног: 7.5 Амралтын өдрүүдээр хүүхдийн тасгийн хүлээн авахаар нийт 1069 хүүхэд үзүүлж, 53 хүүхэд хэвтэж, 1016 хүүхэд зөвлөгөө аваад буцсан. Өнгөрсөн долоо хоногоос хүүхдийн хүлээн авахаар үзүүлэхээр ирсэн хүүхдийн тоо 304-өөр нэмэгдсэн, үзүүлээд эмнэлэгт хэвтсэн хүүхдийн тоо 32-оор буурсан байна.
Тасагт байгаа 48 хүүхдийн бие байдал маш хүнд – 1, хүнд – 3, хүндэвтэр – 44 хүүхэд байна.
