“НҮДНИЙ УЛААН РЕФЛЕКС, ХҮҮХДИЙН ХАРАА ШАЛГАХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ

“НҮДНИЙ УЛААН РЕФЛЕКС, ХҮҮХДИЙН ХАРАА ШАЛГАХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ

“ХҮҮХДИЙН НҮДНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, НҮДНИЙ УЛААН РЕФЛЕКС, ХҮҮХДИЙН ХАРАА ШАЛГАХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ зохион байгуулагдаж байна.

“ОРБИС Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь салбараас хэрэгжүүлж буй “Алслагдмал бүс нутагт нүдний тусламж үйлчилгээг чанартай хүргэх загвар” төслийн хүрээнд Орхон аймагт нүдний эрүүл мэндийн чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Сургалтаар сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эх баригч нарт хүүхдийн нүдний эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг, хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлэх ур чадвар олгож, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.