Өрхийн эрүүл мэндийн төвүүд 17.00-20.00 цаг хүртэл жижүүр эмч ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 17.00-20.00 цаг хүртэл жижүүр эмч ажиллаж байна.

Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор доорх Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу 17:00-20:00 цагийн хооронд жижүүр эмч ажиллуулж байна.

БОЭТ-ийн хүүхдийн хүлээн авах, хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 4-н өрхийн эрүүл мэндийн төв ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг хүртэл, бүх өрхийн эрүүл мэндийн төв амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.

Иймд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандана уу.

Ажлын өдөр 20 цаг хүртэл ажиллаж байгаа өрхийн эрүүл мэндийн төв:

Мэндцэцэн ӨЭМТ – 3-р микр 9-р байрны хойно

Нийцэл ӨЭМТ – Булаг багт байрлах Ахмадын хорооны хажууд

Үйлсбадрах ӨЭМТ – Цагаанчулуут багийн байрны 2-р давхарт

Учралтбаяр ӨЭМТ – Дэнж багт Сэтгэцийн тасгийн хажууд


Амралтын өдөр 11.00-16.00 цагийн хооронд ажиллаж байна.