Шинэ сувилагчийг дадлагажуулах сургалт
Монгол улсын Эрүүл мэндийн яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “ЭМЧ БА СУВИЛАГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-г 2021-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Төслийн хүрээнд сургалтад хамрагдах сувилагчдыг угтаж авах үйл ажиллагааг зохион байгуулж сувилахуйн түүхэн хөгжил, шинэ сувилагчийн сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг өглөө.