“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”

Жил бүрийн 08 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” болгон тэмдэглэж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа албан хаагчдаа алдаршуулдаг уламжлалтай. Энэ жил Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчид хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж Орон нутгийн болон салбарын шагналуудаар шагнагдлаа.

Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эрхэм хүндтэй ахмадуудаа дурдвал:

ЭМГ-ын арьс өнгөний диспансерт ажиллаж байгаад 2016 оноос өндөр насны тэтгэвэрт гарсан Шаравын Туяа

МГ-ын арьс өнгөний диспансерт ажиллаж байгаад 1992 оноос өндөр насны тэтгэвэрт гарсан Загдын Балжидсүрэн

ЭМГ-ын арьс өнгөний диспансерт сувилагчаар ажиллаж байгаад 1998 онд өндөр насны тэтгэвэрт гарсан Бадамгаравын Шүрэнцэцэг

0-р цэцэрлэгт хариуцсан бага эмчээр ажиллаж байгаад 2009 онд өндөр насны тэтгэвэрт гарсан Доржготовын Нүржүгдулам нар тус тус шагнагдсан. Мөн:

ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”- 19

ЭМЯ-ны Жуух бичиг – 18

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ -1

ОРХОН АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ – 1

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”- 6

БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ” – 2 нийт 47 шагнал гардуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.

Салбартаа үр бүтээлтэй ажиллаж иргэдэд хүндрэлгүй, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн ажилладаг ажилтан, албан хаагчдадаа баяр хүргэж цаашдынх нь ажил, үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе.