“Тохиолдол удирдлагын тогтолцоо” сургалт боллоо.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээнд салбар байгууллагуудын оролцоо уялдаа холбоог хангах, тохиолдол удирдлагын тогтолцооны багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Баян-Өндөр сумын 12 Багийн нийгмийн ажилтан, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, 8 Өрхийн эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн ортой эмнэлгүүд Баян-Өндөр мед, Эрдэнэт медикал эмнэлэг зэрэг байгууллагын 70 албан хаагчид хамрагдаж оролцлоо.