“Эрүүл-Эрдэнэт Хүн” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулаар хүргэж, эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой “Эрүүл-Эрдэнэт-Хүн” төслийн нээлтийн үйл ажиллагааг Амарын талбайд зохион байгуулж, иргэд өргөнөөр оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр:
- Эрүүл Эрдэнэт Хүн төслийн танилцуулга
- Эмийн хямдралтай худалдаа
- Эмийн зохистой хэрэглээний талаарх зөвлөмж зөвлөгөө
- Шүдний эмчийн үзлэг, зөвлөгөө зөвлөмж
- Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа
- Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, зөвлөгөө
- Уламжлалтын эмчийн үзлэг зөвлөгөө зэрэг үйл ажиллагаа зохион байгууллаа.