“Багш шавийн эрдмийн уулзалт, сургалт- 2024″ уулзалт, сургалт хэлэлцүүлэг боллоо.
Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сургалт эрдэм шинжилгээ, инновацын алба, Сувилахуйн алба, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран “Багш шавийн эрдмийн уулзалт, сургалт, хэлэлцүүлэг” сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулах, ажлын байрны тасралтгүй сургалтаар хангах, ур чадварыг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилготой уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг:
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМУ-ны доктор, дэд профессор Я.Энхжаргал
АУ-ны магистр, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Х.Цэцэгсүрэн
БСУ-ны магистр С.Туяа багш нар удирдан явуулсан бөгөөд дараах сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.
Сувилахуйн судалгааны арга зүй
Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, сувилагчийн үүрэг
Эх барихуйн яаралтай тусламж
Сувилахуйн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага
Тус сургалтад эрүүл мэндийн байгууллагуудын 160 гаруй сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтэн хамрагдаж мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.