Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян
АЗДТГ-н дэмжлэгтэйгээр “ЭРҮҮЛ – ЭРДЭНЭТ ХҮН” төсөл болон “ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯН”-ы хүрээнд Орхон Политехникийн Коллежийн 300 гаруй оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох өртөөчилсөн сургалт, эрүүл мэндийн үзлэг, оношилгоог зохион байгууллаа. Үүнд:
Сэтгэцийн эрүүл мэнд, сүрьеэ өвчин, шүд угаалт, гар угаалтын 10 алхам, бэлгийн боловсрол, Эрүүл мэндийн даатгал төлөлт зэрэг 6 өртөөгөөр дамжин эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээлэл өгөх
ӨЭМТ-үүдтэй хамтран биеийн ерөнхий үзлэг болон халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ хийх, Амны хөндийн үзлэг оношилгоо хийх
Эрүүл мэндийн мэдлэгээ бататгах зорилгоор АХА тэмцээн зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Хамтран ажилласан: Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, БОЭТ-ийн Сүрьеэгийн диспансер, Анхны оч, Мэндцэцэн, Учралтбаяр, Үйлсбадрах ӨЭМТ, Шигтгэмэл шүдний эмнэлэг, Сентрал клиникийн эмч нар болон Орхон аймаг дахь Политехник коллежийн эмч, удирдлагууддаа талархал илэрхийлье.