ОРХОН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД…

ОРХОН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД…

Томуу, томуу төст өвчин “Аймгийн хэмжээ”-ний дэгдэлтийн түвшинд байна.

Өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг амралтын өдөр 10:00-16:00 цагийн хооронд ажиллуулах шийдвэр гаргасан ба өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт амбулаториор 161 хүн үзүүлснээс 106 (65%) нь хүүхэд байв.

Харин БОЭТ-ийн хүүхдийн хүлээн авахаар 352 хүүхэд зөвлөгөө авсан нь өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад 83 тохиолдлоор буурсан байна.

Иргэд та бүхэн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маск зүүх, гар халдваргүйжүүлэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ ойрхон хийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиарай.