
ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД НИЙТ 75 ХҮН ХАМРАГДЛАА
Орхон аймгийн ЗДТГ, хүн амын бүлэг, хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ЭМБ-уудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэл, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтад БОЭТ, сум ӨЭМТ-үүд, хувийн хэвшлийн 11 ортой клиник, “Эрдэнэт медикал” ТНМЭ, Эрдэнэт сувиллын цогцолборын эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон чанар, ХСХ-ийн багийн ахлагчдыг хамарсан сургалт зохион байгуулагдлаа.

