ӨЭМТ-үүд хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

ӨЭМТ-үүд хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдол 50 хувиар буурсан тул өрхийн эрүүл мэндийн төвүүд хэвийн цагийн хуваарийн дагуу 08:00–17:00 цагт ажиллаж эхэллээ. Томуу, томуу төст өвчний тохиолдол буурсан хэдий ч удаан хугацаанд үргэлжлэх, мөн өөр төрлийн вирусийн гаралтай халдвар тархах эрсдэл хэвээр байна. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газраар зорчихдоо амны хаалтаа тогтмол зүүх, хувийн ариун цэврийг сахихыг зөвлөж байна.