Баяр овогтой Батсүх нь Орхон аймгийн 2025 оны “Онцлох 9 алдартан”-ны нэгээр шалгарлаа

Баяр овогтой Батсүх нь Орхон аймгийн 2025 оны “Онцлох 9 алдартан”-ны нэгээр шалгарлаа

Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, АУ-ны профессор Баяр овогтой Батсүх нь 1987 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт тасралтгүй хөдөлмөрлөж, мэс заслын тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 14,000 гаруй өвчтөнд мэс засал хийж, олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэн ирсэн салбарын тэргүүлэх эмч юм.