Нярайн захын судсаар төвийн венийн гуурс тавих эмнэлзүйн сургалтыг зохион байгууллаа

Нярайн захын судсаар төвийн венийн гуурс тавих эмнэлзүйн сургалтыг зохион байгууллаа

Тус сургалтыг Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн тасгийн эмч Ичинхорлоо, нярайн тасгийн сувилагч А.Нандин-эрдэнэ нар удирдан явууллаа. Сургалтыг БОЭТ-ийн хүүхэд, нярайн тасгийн 21 эмч, эмнэлгийн мэрэгжилтэнд зохион байгууллаа.

Захын судсаар дамжуулан төвийн венд гуурс тавих ажилбарыг нэвтрүүлснээр нярайн судсанд 14-21 хоног хүртэл хугацаагаар байж түүгээр судас хооллолт, хими эмчилгээ хийх, цус болон шингэн сэлбэх, антибиотик эмчилгээ зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу эрсдэл багатай хийх боломжтой болж нярай хүүхдэд халдвар авах, олон хатгах эрсдэлийг бууруулна.