Л.УРАНЧИМЭГ  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа

Л.УРАНЧИМЭГ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа

Тархвар судлаач эмч Л.Уранчимэг нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 36 жил ажиллах хугацаандаа Эрдэнэт хотын Халдвар судлаач их эмч, байцаагч, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газрын дарга, ерөнхий байцаагч, Нийгмийн эрүүл мэндийн төв, ЭМГ-ын дарга, МХГ-ын халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн даргаар тус тус ажилласан.

ЭМБ-ын дээд курст ОХУ-д амьсгалын замын халдвар, вакцинжуулалтаар, Чех улсад мэргэжил дээшлүүлэх мастер, Австрали улсад Халдварт бус өвчний чиглэлээр, Япон улсад Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр тус тус суралцсан.

Улсын хэмжээнд анх удаа урьдчилан сэргийлэх тарилгын кабинетыг Эрдэнэт хотод байгуулан ажиллаж тарилгын дараах урвал хүндрэлээс сэргийлэх аргачлал зөвлөмж боловсруулан 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлсэн, Улаан бурханы эсрэг вакцины дархлал тогтоцыг эпидиомиологийн судалгааг хийж байсан.

2023 -2025 онд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд халдвар судлаач эмчээр ажиллаж залуу боловсон хүчнийг сурган хүмүүжүүлж, дадлагажуулж, чиглүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мэргэжлийн ур чадварын өндөр түвшинд хүрсэн арвин их туршлагатай, халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад эрүүл мэндийн салбарыг үр дүнтэй удирдан зохион байгуулсан удирдагч, эпидмиологич эмч юм.