
Улаанбурханы эсрэг вакцин
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэнд анхааруулж байна!
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм. Иймд та хүүхдээ вакцинд хамруулж, эрүүл мэндийг нь хамгаалаарай.
Улаанбурханы эсрэг вакцинаар хүүхдийг 6–8 сартайд
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтал болсон иргэнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар 72 цагийн дотор
Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинаар заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу 9 сартайд, 2 настайд нь
Дархлаажуулалтад хамрагдахын тулд өөрт ойр байрлах сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан вакцин хийлгээрэй
