
Умайн хүзүүний хавдрын эсрэг мэдээлэл түгээх сар
Дэлхий дахинд жил бүр 350,000 гаруй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна.
МОНГОЛ УЛСАД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ:
Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2 дугаарт
Нийт хорт хавдрын шинэ тохиолдлын 4 дүгээрт
Нас баралтын 5 дугаарт орж байна.
Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин хийлгэж, эрт илрүүлэгт хамрагдсанаар умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.

