Ротавирус гэж юу вэ?

Бага насны хүүхдүүдийн дунд Ротавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд, эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэнд ротавирусийн шинж тэмдэг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Ротавирус гэж юу вэ?

Ротавирус нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд халдварладаг, халдварт өвчин бөгөөд суулгалт, бөөлжилт, халууралтын шинж тэмдэг илэрч улмаар шингэн алдалт үүсгэх эрсдэлтэй.