УЛААНБУРХАН, УЛААНУУД – НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ

УЛААНБУРХАН, УЛААНУУД – НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ

Хэрвээ таны хүүхэд 10–15 настай (2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) бол улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулаарай.

  • Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.
  • Дархлаажуулалт хийх хугацаа:
  • 2026 оны 01 дүгээр сарын 26-наас
  • 2026 оны 02 дугаар сарын 06 хүртэл
  • Хаана?
  • Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
  • Сум, өрхийн эрүүл мэндийн төв
  • Салбар амбулатори
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

Ашиглаж буй вакцин нь: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн

  • GMP
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
  • Монгол Улсын холбогдох шаардлагыг бүрэн хангасан аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.

Хайртай үрсээ халдвараас хамгаалъя! Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.