Орхон аймагт 2025 онд

Орхон аймагт 2025 онд

Орхон аймагт 2025 онд нийт 1,582 эх жирэмсний хяналтад шинээр орж, 1,923 эх төрсөн байна. Үүнээс 19 хүртэлх насны 59 охин жирэмсний хяналтад шинээр орж, 76 төрөлт бүртгэгдсэн. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 19 хүртэлх насны 30 охин үр хөндүүлжээ.

Иймд эцэг эхчүүд, боловсролын байгууллага, эрүүл мэндийн салбарынхан хамтран өсвөр насны охид, хөвгүүдэд тавих хараа хяналт, анхаарал халамжийг нэмэгдүүлэх нь нэн чухал байна.

Түүнчлэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл-д заасны дагуу хэрэг үүсгэн шалгадаг байна.