Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 8 тохиолдол бүртгэгдсэн

Үүнээс 1 тохиолдол батлагдаж, бусад тохиолдлуудын шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн байгууллагаас тандалт, хяналтын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэд олон нийтэд дараах зөвлөмжийг хүргэж байна

Хүүхдээ товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцинд бүрэн хамруулах

Халуурах, тууралт гарах, нүд улайх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах

Олон нийтийн газарт амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах

Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх