“МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” төрлөө

“МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” төрлөө

Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбарын бахархал, олон мянган эх үрсийг учран золгуулсан ачтан эмч Бадамжавын Эрдэнэбулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнд эрүүл мэндийн салбарын өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

Эх барих, эмэгтэйчүүдийн “Зөвлөх” зэрэгтэй, Клиникийн профессор Б.Эрдэнэбулган Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт 30 дахь жилдээ тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж буй манай шилдэг эмч нарын нэг юм.

Ажиллах хугацаандаа улсын болон олон улсын орчин үеийн оношилгоо эмчилгээний арга, технологийг орон нутагтаа амжилттай нэвтрүүлж, үр дүнтэй ажиллаж ирсэн гавьяатай эмч билээ. Тэрээр:

  • 121568 үйлчлүүлэгчдийг үзэж, эмчлэн зөвлөгөө өгч, 15100 төрөлт удирдаж төрүүлэн, 12484 хагалгааг удирдан хийсэн
  • Англи, АНУ, ОХУ, БНСУ, Малайз, Швейцарь улсын эх барих эмэгтэйчүүдын эмч нарын туршлагыг ажилдаа нэвтрүүлэн ажилласан
  • Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг нэвтрүүлсэн 2019 онд 2 умайтай ээжийн умай тус бүрээс нэг, нэг хүүхэд эсэн мэнд төрүүлсэн.
  • Ноцтой хүндэрсэн 57 эхийн амь насыг аварсан
  • Ковидын халдвартай жирэмсэн 101 ээжийг хэвтүүлэн эмчилж эсэн мэнд амаржуулсан
  • Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд 20 орчим бүтээлээр илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэн судлаач юм. Мөн ЭМЯ, ЭМХТ-ийн “Эмнэл зүйн сургагч багш” бөгөөд олон зуун эмч нарыг сургаж, дадлагажуулж яваа эрхэм эмч билээ.

Танд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.