
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ
Үндэсний түвшинд 2022-2023 оны хичээлийн жилийн 4-р улиралд хийсэн энэхүү судалгаанд хот, хөдөөгийн Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр суралцдаг 8-12 дугаар ангийн сурагчдыг хамруулсан ба хоёр шатлалт, санамсаргүй түүврийн аргаар хот, хөдөөгөөс нийт 51(хот-26, Хөдөө- 25) Ерөнхий боловсролын сургуулийн 3857 хүүхэд судалгаанд оролцох боломжтойгоор сонгогсдсоноос нийт 3311 сурагчдыг судалгаанд хамруулсан.

Архи согтууруулах ундааны этанол элэгт орж, алкоголь дегидрогеназ болон ацетальдегидрогеназ ферментүүдийн тусламжтайгаар задлагддаг. Гэвч монгол хүний элгэнд эдгээр ферментүүдийн хэмжээ харьцангуй бага байдаг.
